“Грийн Опшинс” ХХК нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гүйцэтгэх зорилгоор байгуулагдаж, анх үндэс суурийг 2015 онд тавьсанаас хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 05 сарын 11-ний өдрийн А/161 дугаар тушаалаар олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна.
Манай байгууллага нь иргэн аж ахуй нэгж байгууллагад Монгол улсын хууль, журам , стандартад нийцсэн, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ,зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.Үүнд:
1. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
2. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
3. Химийн хортой болон аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ
4. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө
5. Байгаль орчны стратегийн үнэлгээ
6. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ
7. Байгаль орчин, нийгэм эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ
8. Нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөө зэрэг болно
Аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг хэлнэ.
Аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг хэлнэ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөлийг арилгах арга хэмжээ тогтоохыг хэлнэ.
Химийн хорт болон аюултай бодисын эрсдэлийн үнэлгээний (цаашид эрсдэлийн үнэлгээ гэх) зорилго нь төслийн үйл ажиллагаанаас болон төсөл хэрэгжих явцад үүсэж болох осол, түүнийг бууруулах арга хэмжээг тодорхойлоход оршино.
Манай байгууллага нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, төсөл хөтөлбөрүүдийг удирдан зохион байгуулах өндөр ур чадвартай мэргэшсэн боловсон хүчнээр багаа бүрдүүлэн ажилладаг бөгөөд үндсэн мэргэжилтэн 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Манай байгууллагын мэрэгжлийн шинжээч, зөвлөхүүд нар нь байгаль орчин, технологи, экологийн чиглэлээр мэргэшсэн салбартаа 5-20 жил ажилласан мэргэжлийн өндөр ур чадвар бүхий баг хамт олон юм.
1. “Тэнүүн гэрэл констракшн “ ХХК-ийн “Бөхөг-15мвт”-ын нарны цахилгаан станцын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ.
2. “Бүтлийн Ундарга” ХХК-ийн химийн бодисын агуулах, бодисыг импортлох худалдаалах төслийн нэмэлт тодотголын тайлан.
3. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт хэрэгжих “Аз Транс” ХХК-ийн “Хүнд машин механизмын авто зогсоол кемп” төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, БОМТ-тайлан.
Байгаль орчныг хамгаалах, байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх байгаль орчин, нийгэм эдийн засаг, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаварыг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах, арга хэмжээг тогтоох болзошгүй эрсдэлийг үнэлэх, уур амьсгалийн өөрчлөлтийн чиг хандлага, байгалийн гамшигт үзэгдэлтэй уялдуулан тодорхойлох, хүрээлэн буй орчинд ээлтэй, зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх,тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, үндэсний болон олон улсын жишигт нийцсэн зөвлөх үйлчилгээг явуулахад бидний зорилго оршиж байна
DEVELOPED BY FAST LINE LLC