Аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг хэлнэ.
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний үе шатууд:
• Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний гол зорилт, шаардлага, үнэлгээний цар хүрээг тодорхойлох
• Өмнөх судалгааны мэдээ, мэдээллийг цуглуулах, боловсруулах, байгаль орчны төлөв байдлыг тодорхойлоход шаардлагатай нэмэлт судалгаа хийх
• Судалгааны мэдээллийг эмхэтгэн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан боловсруулах зэрэг болно
Байгаль орчны төлөв байдлын суурь мэдээллийн дүнг нэгтгэн боловсруулж, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэндийн өнөөгийн төлөв байдал, хэтийн төлөвийн талаар цогц мэдээллийг багтаасан тайлан бичих нь зөвхөн түүнийг захиалагчаас гадна нутгийн иргэд, судлаачид, шийдвэр гаргагчид, орон нутгийн удирдлага, сонирхогч талуудад чухал ач холбогдолтой.
DEVELOPED BY FAST LINE LLC